насанд хүрээгүй хүн
Appearance
Монголоор
[засварлах]Хадмал үг
[засварлах]- [лат. impubes; pupillus; англ. minor]
- [ор. несовершеннолетие]
Тайлбар
[засварлах]- хууль.
- МУ-ын эрх зүйд 18 насанд хүрээгүй хүн. Энэхүү ухагдахууныг янз бүрийн салбар эрх зүйд 14-18 насны хүмүүст хэрэглэдэг.
- Иргэний эрх зүйд Н.х.х. (14-18 нас) ба бага насны хүн (14 нас хүрээгүй) хэмээн үзнэ. Н.х.х. ба бага насны хүн эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд тэд хэсэгчилсэн эрх зүй чадамжтай байна.
- Хөдөлмөрийн эрх зүйд 15 насанд хүрээгүй хүнийг ажилд авахыг хориглодог.
- Эрүүгийн эрх зүйд 18 нас хүрээгүй боловч 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд тусгайлан заасан зарим төрлийн гэмт хэрэгт 14 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.[1]
- ↑ С.Нарангэрэл “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг", Улаанаатар 2015 он, дөрөв дэх хэвлэлт